GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Нүүр хэлбэржүүлэх тарилга
Нарийн, зөв нүүрний хэлбэрийг бий болгох хэлбэржүүлэх тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~20минут - Мэдээгүйжүүлэлт Мөсөөр мэдээ алдуулна - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Төрөл бүрийн хэсэгт эмчилгээ хийх боломжтой - Асуудалд нь тохируулах хийх боломжтой - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Q & A
Q1. Нүүр хэлбэржүүлэх тарилга хийлгэснээс хойш хэр хугацааны дараагаас үр дүн гарч эхэлдэг вэ? A1. Дунджаар 1-2долоо хонгийн дараагаас үр дүн гарч эхэлнэ. Q2. Нүүр хэлбэржүүлэх тарилгыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A2. Өөхлөлтийн хэмжээ болон хийлгэх хэсгээс хамааран гарах үр дүн болон үйлчилгээгээ барих хугацаа хүн бүрийнх харилцан адилгүй байдаг. Дунджаар 3долоо хонгийн зайтай 3-аас дээш удаа хийлгэхийг зөвлөж байна.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Дөрвөлжин эрүү, давхар эрүүндээ санаа зовдог хүмүүст - Бусад хэсгээсээ илүү нүүрээрээ махлаг хүмүүст - Арьс нь уян хатан чанараа алдаж унжиж эхэлснээс болж нүүр нь том харагддаг хүмүүст - Нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэхгүйгээр өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүст - Мэсийн бус хялбар аргаар залуужихыг хүсэж байгаа хүмүүст - Хүссэн хэсгийн илүүдэл өөхөө хайлуулахыг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
1. Ботокс бусад булчин хэсэгт тархахаас сэргийлж үйлчилгээ хийлгэсний дараа 4 цаг орчим хэвтэхгүй байхыг зөвлөж байна.
2. Үйлчилгээ хийлгэснээс хойш 3~7 хоногийн хугацаанд алкохол хэтрүүлэн хэрэглэх, саунд суух, халуун усанд орох, хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү
3. Арьсны онцлог байдлаас хамааран хөхрөх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба 7-14хоногийн дотор аажмаар хэвийн болно.
4. Ботокс хийлгэсэн хэсэгт хүчтэй хүрэх, үрэх зэрэг үйлдэл хийхээс зайлсхийнэ үү
5. Тарилга хийсэн хэсэг хөшиж өвдөх шинж тэмдэг илэрч болох ба түр хугацааны үзэгдэл учир санаа зовох хэрэггүй